Номхон далайн баруун хэсэгт орших, АНУ-ын эзэмшлийн Гуам арал руу пуужингууд харвана гэж Умард Солонгос заналхийлсэнтэй холбогдуулан Японы БХЯ улсынхаа баруун нутагт пуужин замаас нь амдан сөнөөгч системүүд байрлуулжээ.
Пхеньян энэ долоо хоногийн пүрэв гарагт мэдэгдэхдээ “Пуужингууд Гуамын ойролцоох усанд газардахаасаа өмнө Японы Шиманэ, Хирошима болон Кочи мужийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрнө. Пуужин харвах төлөвлөгөөг энэ сарын дундуур гэхэд хэрэгжүүлэхэд бэлэн болно” гэсэн юм.
“PAC3” амдан сөнөөгч системийг байрлуулах ажлыг хариуцаж буй Японы Өөрийгөө хамгаалах хүчний Агаарын цэргийн хүчнийхэн дээрх гурван мужид болон Эхимэ мужид өнөөдөр очжээ. Өөрийгөө хамгаалах хүчнийхэн Умард Солонгосын үйлдлийг 24 цагийн турш хянаж байгаа аж.
Мөн Японы Тэнгисийн цэргийн хүчнийхэн Япон тэнгис рүү пуужин сөнөөгч хөлөг онгоц илгээжээ. Уг хөлөг онгоцыг баллистик пуужин илрүүлэгч “Aegis” радарын системээр тоноглосон аж.
Г.Доржханд
Сэтгэгдэл (2)