Улс орон бүр өөрсдийн гэх ёс заншил, хууль дүрэмтэй байдаг. Гэвч зарим улс орнуудын хууль үнэхээр хачирхалтай байх юм. Ингээд та бүхэндээ улс орнуудын хамгийн хачирхалтай хууль, дүрмүүдийг танилцуулж байна.
Япон улс
Техник технологийн ноён оргил болсон Япон улсад таргалахыг хориглодог байна. Жил бүр иргэдээ үзлэгт хамруулж, бэлхүүсний тойргийг нь хэмжин, эрэгтэй хүмүүс 87 см, эмэгтэй хүмүүс 80 см-ээс хэтэрч болохгүй хэмээн заажээ. Таргалснаар элдэв өвчин тусах эрсдэлтэй, түүнчлэн ажлын бүтээмж үлэмж буурдаг тул дээрх арга хэмжээг авсан аж. Хэрвээ дээр заагдсан хэмжээнээс таргалвал, тухайн хүнд торгуулын арга хэмжээг авах юм.
Сингапур
Тус улсад бохь зажлахыг хориглодог аж. Учир нь ингэснээр гудамж, талбайг бохирдлоос сэргийлж, хотын үзэмжийг нэмэх юм. Иймд хотын захиргаанаас дээрх шийдвэрийг гаргажээ. 1992 онд анх энэхүү хуулийг баталсан боловч, нийгэмд мөрдөгдөх тал дээр асуудалтай байсан ч, өнөөдөр энэ нь хотыг цэвэр цэмцгэр байхад чухал нөлөөг үзүүлэх болжээ.
Австри улс
Олон нийтийн газар үнсэлцэж, ёсгүй аашлах нь хүн бүхний дургүйцлийг хүргэдэг билээ. Харин үүнийг Австри улсад хуулиар зохицуулж өгсөн бөгөөд хосуудыг олон нийтийн газар үнсэлцэхийг "хууль бус" хэмээдэг байна. Хэрэв тэд хууль зөрчиж, үл ойшоовол 50 еврогийн торгуулийг төлдөг ажээ.
Самоа арал
"Самоа" гэх жижиг арал нь яг л диваажин мэт үзэсгэлэнтэй байгальтай. Харин тус арал дээр мөрдөгддөг нэг хачирхалтай хууль нь эхнэр, найз бүсгүйнхээ төрсөн өдрийн мартахыг хориглосон байдаг аж. Нөхрүүд нь эхнэрийнхээ төрсөн өдрөөр гаран дээр нь шивээс хийж тэмдэглэдэг бөгөөд үүнийг нь цагдаа нар шалгаж хянадаг гэнэ.
АНУ, Флорида муж
Үнэхээр хачирхалтай хэдий ч, АНУ-ын Флорида мужид Пүрэв гарагийн оройн 18 цагаас хойш олон нийтийн газарт унгахыг хориглодог байна. Унгах нь бусдын эрхэнд халдаж, тав тухтай байдлыг алдагдуулах тэрчлэн хуулиас гажууд, зүй бус үйлдэлд тооцогддог ажээ.
Австрали улс
Хэрэв гэрийн тань гэрлийн шил эвдэрч, солих шаардлага гарвал хэрхэвч өөрөө сольж болохгүй юм. Заавал мэргэжлийн хүнээр солиулах ёстой төдийгүй өөрөө дур мэдэн гэрлийн шилийг солих нь хууль бус үйлдэлд тооцогддог байна. Хэрвээ иргэн, энэ төрлийн зөрчлийг гаргавал, 10 доллараар торгодог гэнэ шүү. Учир нь тус үйлдэл хэтэрхий эрсдэлтэй хэмээн үздэг бөгөөд үүнээс хамаарч, тус улсад цахилгаанчид эрэлт өндөртэй, цалин хангамж сайтай байдаг.
АНУ
АНУ-ын иргэдийг тогтмол ашигладаг имэйлээ ямагт цэвэрлэж, хэт их мессеж, захидал дүүргэхээс зайлсхийж байхыг хуулиндаа тусгаж өгсөн байдаг. Үүндээ тус улсын иргэн 180 хоногийн турш имэйлдээ ирсэн захидалуудыг устгалгүй, хадгалж явбал хуулийн хариуцлага хүлээлгэж, торгуул ноогдуулдаг байна.
Швейцарь улс
Дэлхийн хамгийн чанартай иргэний хамгаалалтын системтэй гэгддэг Швейцарь улс нь хуулиндаа айл бүрийг гэртээ тусгай хоргодох байртай байхыг шаарддаг юм. Тэд тус байрандаа 4 сарын турш идэх хоол хүнс, хэрэглэлийг бэлтгэж тавьсан байх ёстой ажээ. Ингэснээр ард түмнээ аюул заналаас сэргийлж, амь насыг нь батлан хамгаалж буй хэрэг юм. Тус хуулийг хүйтэн дайны дараахан засгийн газраас баталж өгчээ.
Хятад улс
Мэдээж бүхнээ зориулан өсгөж хүмүүжүүлсэн эцэг эхээ ямагт хайрлаж, халамжилж байх нь зүйн хэрэг. Харин Хятадад хүүхэд төрсөн даруйдаа л эцэг эхээ хариуцаж, халамжлах үүргийг хүлээдэг байна. Нас биенд хүрмэгцээ тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хариуцаж, гэр бүлтэй болсон ч байнга ээж аав дээрээ зочлох шаардлагатай юм.
Хонг Конг
Хонг Конгод гэрлэлт нь чухал байр суурь эзэлдэг юм. Хүн бүхэн гэр бүлдээ үнэнч байхыг шаарддаг бөгөөд ялангуяа нөхөр нь эхнэрээ хуурч, өөр бүсгүйтэй уулзахыг хориглодог. Хэрэв үүнийг эхнэр нь мэдэх аваас нөхрийгөө нүцгэн гараараа хороох нь хуулиндаа хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Харин элдэв зэвсэг ашиглаж, хор уулгах гэхчлэн нөхрөө хөнөөх нь хүн амины хэрэгт тооцогдох аж.
Ливан улс
Мэдээж улс орон бүрт амьтантай хурьцахыг хуулиндаа хориглож өгдөг. Харин Ливан улсад эрэгтэй хүн, эмэгчин амьтантай хурьцахыг зөвшөөрдөг боловч, эр хүйсийн амьтантай хурьцал үйлдэхийг хориглож, хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг байна.
Саудын Араб
Тус улсад хэдэн настайдаа ч гэр бүл болох боломжтой. Ямар нэгэн насны хязгаарлалт гэж байдаггүй байна. 2010 онд 12 настай охин, 80 настай нөхрөөсөө салахыг хүсч, өмгөөлөгч аван шүүхээр заргалдсан боловч, ялалт байгуулж чадаагүй ажээ. Угтаа бол тус улсын Хууль зүйн сайд гэрлэх насыг 15 хэмээн тогтоохыг хүссэн боловч шашны тэргүүн нь эсэргүүцсэний улмаас түтгэлзүүлж байсан гэдэг.
Итали улс
Хэдийгээр уур тань хүрч, бухимдаж явсан ч Итали улсын Милан хотод хэрхэвч хүмүүс рүү муухай харж болохгүй юм шүү. Учир нь тус улсын хуулинд олон нийтийн газар хүмүүс рүү муухай харах, харьцахыг хориглож, торгууль ноогдуулдаг байна. Энэ нь бусдад муу муухай энерги цацаж, амар тайван байдлыг нь алдагдуулна хэмээн үздэг ажээ.