Дани улсад шавьжны хортой 20 тонн өндөг борлуулсан байжээ. Тэрээр хортой өндгүүдийг гол төлөв цайны газар, кафе болон хүнсний бүтээгдэхүүн түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад худалдсан байсан хэмээн Данийн Мал эмнэлэг ба Хүнсий аюулгүй байдлын газрын мэдэгдлээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, “Chickfriend” нэртэй тус компани нь шувууны фермүүдэд фипронил хэмээх бодисыг цацсан байж болзошгүй аж. Нидерландаас гаралтай хортой өндгүүд одоогоор Европын 10 орон, тухайлбал Бельги, Герман, Люксембург болон Румынд тархжээ.
Фипронил хэмээх энэ хорт бодис агуулсан өндгийг их хэмжээгээр идвэл хүний элэг, бөөр болон бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, гэмтэх аюултай гэнэ.
Хортой өндөгний хэрэгтэй холбоотойгоор Нидерланд болон Бельгийн холбогдох байгууллагуудын саяхан хамтран явуулсан ажиллагааны үеэр Нидерландын нэгэн компанийн хоёр менежерийг баривчилсан байна.