Хятадад нэгэн зорчигч тээврийн хэрэгсэл туннелийн хана мөргөн осолдсоны улмаас 36 хүн амиа алдаж, 13 хүн гэмтэж бэртсэн хэрэг урьд шөнө гарчээ. Автобус Сычуань мужийн төв Чөндү хотоос Хөнань мужийн Луоян хот руу явж байсан аж.
Аврах ажиллагааг шуурхай өрнүүлж, гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.
Ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Тус улсад олон хүний аминд хүрсэн зам тээврийн осол байнга шахуу болж байдаг ажээ.