Катар улсын эрх баригчид лхагва гарагт 80 оронд визний хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Тэр дундаа Оросын жуулчдад хөнгөлөлттэй визний дэглэм тогтоож байгаа тухайгаа мэдэгджээ. Энэ тухай тус улсын аялал жуулчлалын төрийн “Vizit Qatar” сайтад мэдээлжээ.
Нийтлэгдсэн жагсаалтад 33 орны иргэд, түүний дотор ХБНГУ, Франц, Туркийн иргэд Катарын нисэх онгоцны буудалд ирэн 180 хоног хүртэл хугацаатай олон удаагийн виз авах боломжтой аж. ОХУ, АНУ, Белорусс, Украин зэрэг орнууд багтсан 47 орны иргэд нисэх онгоцны буудалд ирээд 30 хоногийн хугацаатай виз даруулж болох ба хугацаагаа дахин нэг сараар сунгах эрхтэй аж.
Оросын иргэдэд хөнгөлөлтэй виз олгох тухай Катарын ГХЯ 6 дугаар сарын сүүлээр мэдэгдэж байсан ба дараахан нь уг мэдээллийг ОХУ-ын ГХЯ батлажээ. Оросын ГХЯ Доха руу аялах Оросын иргэд Катарын виз авахын тулд хүчинтэй гадаад паспорт/дуусах хугацаа нь 6 сараас дээш байх/, буцах билет, Катарт зочид буудлын өрөө захиалсан байх, 1500 доллартой байх ёстой гэдгийг дурджээ. Визний үнэ 100 риал /27,5 доллар/ байх аж.
Оросын статистикийн газрын мэдээллээр, 2016 онд Катар улсад Оросын 66 000 жуулчин аялсан байна.
О.Барс