АНУ-ын “Нarpers bazeer” сэтгүүлийнхэн 2016 оны Ази тивийн онцлох эрэлхэг эмэгтэйчүүдийн нэгээр шалгаруулж байсан Н.Айшолпан охин дахин оны онцлох хүнээр шалгарлаа.
Арван гурван настайдаа Израилийн гэрэл зурагчны камерт өртсөнөөр дэлхий дахинаа танигдсан түүнийг “Asia society” байгууллага 2017 онд Ази тивийн ирээдүйд эерэг өөрчлөлт авчирсан есөн хүний нэгээр шалгаруулжээ.
2014 оноос олгож эхэлсэн энэ шагналыг “Asia society” байгууллагын 1000 гаруй гишүүний саналаар тодруулдаг уламжлалтай гэнэ. Түүнд эл шагналыг олгох болсноо “Хүйсээр ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн гавьяатай” гэж тайлбарлажээ. Дашрамд дуулгахад, Азийн хөгжилд эерэг өөрчлөлт авчирсан гэж үнэлэгдсэн хүмүүсийн шагналыг ирэх арваннэгдүгээр сард гардуулна.
Сэтгэгдэл (1)