Хятадын баруун өмнөд нутгийн Гуйжоу мужийн Дуюнь хотын аюулаас хамгаалах хүчнийхэн саяхан хүний хоёр гар тээшиндээ авч явж байсан эрэгтэйг саатуулжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, өнгөрсөн сарын 31-нд 50 настай Жөн овогт тээшиндээ хүний хоёр гар авч явж байгааг автобусны буудлын шалгалтын сканнерын тусламжтайгаар олж илрүүлсэн байна. Сэжигтнийг нэн даруй баривчилжээ. Тэрбээр “Энэ бол миний ахын гар. Манай ах осолд орсны улмаас гараа тайруулсан юм. Ах минь амьсгал хураахаасаа өмнө надад “миний гарыг төрсөн нутагт минь аваачиж булаарай гэсэн” хэмээн гарынхаа талаар тайлбарласан байна. Аюулаас хамгаалах хүчнийхэн энэ хэргийн талаар тодруулснаар сэжигтэн Жөнийг суллажээ.
Г.Доржханд