Өнгөрсөн Бямба гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгост нэмэлт хориг арга хэмжээ авах тогтоолыг баталсан. Үүний дараа Хойд Солонгос мөн АНУ-аас өшөөгөө “мянга дахин” хүчтэй авах болно хэмээн сүрдүүлсэн мэдэгдэл гаргасан.
Тэгвэл үүний хариуг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өгчээ. Өчигдөр буюу мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч бараг анх удаагаа гэж хэлж болох хатуу ширүүн үгээр Хойд Солонгосыг сүрдүүлсэн мэдэгдэл хийжээ.
Тэрээр хэвлэлийнхний өмнө үг хэлэхдээ камерны өөдөөс эгц харж байгаад “Тэр (Ким Жон Ун) хэвийн хэмжээнээс хэтэрсэн аюул занал бидэнд учруулж байна” гээд цааш нь “хэрвээ аюул үргэлжилбэл энэ дэлхий дээр хэзээ ч үзэгдэж байгаагүй гал дөл, уур хилэнг тэд амсах болно” гэсэн юм.
Сэтгэгдэл (4)