Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужид өчигдөр орой 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Үүний улмаас есөн хүн амиа алдаж, 160 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Албаны хүмүүсийн хэлснээр, газар хөдлөлтийн голомт нь жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байдаг Зюжайгоугийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд 20 км-ийн гүнд ажээ. Гэхдээ жуулчид амиа алдаж, гэмтэж бэртсэн гэх мэдээлэл байхгүй байгаа ч 100 орчим жуулчин хөрсний нуралтад боогдсон гэх мэдээлэл байна.
Зюжайгоугийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан газар бөгөөд зун болон намрын улиралд жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байдаг газруудын нэг аж.