“Samsung” корпораци “Galaxy S8 Active” гар утсаа энэ сарын 11-ний баасан гарагт албан ёсоор худалдаанд гаргахаар болжээ.
Тус компанийн энэ шинэ бүтээгдэхүүний гол онцлогуудын нэг нь батарей. Энэ ухаалаг гар утас нь батарейны хүчин чадлын хувьд “S8” болон “S8 plus”-ынхаас илүү. “S8” болон “S8 plus”-ын батарей нь 3000мАч ба 3500мАч хүчин чадалтай бол “Galaxy S8 Active”-ийнх 4000 мАч ажээ.
“Galaxy S8 Active” нь солирон саарал болон титан голд гэсэн хоёр өнгөний сонголттой байх бөгөөд 5.4 инч дэлгэцтэй “Galaxy S8 Active” нь Snapdragon 835 CPU-тай, 4 Гб Рамтай, 65 Гб багтаамжтай байна гэв.
Мөн “Galaxy S8 Active” нь усны хамгаалалтайгаас гадна бат бөхөөрөө бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс давуу талтай. Тодруулбал, энэ ухаалаг гар утас 1.5 м гүн усанд 30 хүртэл минут байхад болон 1.5 м өндрөөс тэгш гадаргуу дээр унагаахад яах ч үгүй гэнэ.
Сэтгэгдэл (1)