Харри Поттерын цуврал номын зохиогч Жон Роулинг "Forbes" сэтгүүлээс гаргадаг 2017 оны дэлхийн хамгийн өндөр орлоготой зохиолчдын жагсаалтыг тэргүүлжээ.
Уг чансааг "Forbes" сэтгүүл нийтэлсэн бөгөөд 2016 оны 6 дугаар сараас хойш зохиолч Ж.Роулинг 95 сая долларын орлого олжээ.
Ж.Роулингийг уг жагсаалтыг тэргүүлэхэд нь “Харри Поттерын ертөнцөд” үйл явдал нь өрнөдөг “Үлгэрийн мангасууд хаа амьдардаг вэ” /Fantastic Beasts and Where to find Them 2016/ кино гарсан нь мөн 2016 онд театруудаар тавигдсан “Харри Поттер хараагдсан хүү хоёр” /Harry Potter and the Cursed Child/ жүжиг ихээхэн нөлөө үзүүлсэн аж.
Ийнхүү 1999 оноос Ж.Роулинг Forbes сэтгүүлээс шалгаруулдаг хамгийн өндөр орлоготой зохиолчийн жагсаалтыг гуравдахь удаагаа тэргүүлж байгаа нь энэ юм.