Өмнөд Солонгосын хүн амын өсөлт энэ онд түүхэнд байгаагүйгээр бага хувьтай гарах төлөвтэй байгаа бөгөөд энэ онд 360 мянга орчим хүүхэд мэндэлнэ гэсэн тооцоог тус улсын албаны хүмүүс гаргажээ.
Өмнөд Солонгост төрөлт 400 мянгаас буурсан анхны тохиолдол энэ жил тохиож байна. Төрөлт буурч байгааг ажилгүй залуучуудын тоо олширч байгаатай холбон тайлбарлаж байна.
Харин хосууд ярихдаа “амьдралын өртөг, тухайлбал орон сууцны үнэ болон сургалтын төлбөр эрс нэмэгдсээр байна. Энэ мэт шалтгааны улмаас өнөр өтгөн гэр бүл бий болгох боломжгүй байна” гэв.
Сэтгэгдэл (1)