Энэтхэгийн Мумбай хотноо энэ сарын 25-нд буюу өчигдөр 4 давхар байшин нурж унасны улмаас 8 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Байшинд 15 гэр бүл амьдарч байсан бөгөөд 18 хүнийг аварсан тухай цагдаагийн байгууллага мэдээлжээ.
Одоогоор аврах албаныхан барилгын нурангид даруулсан иргэдийг эрж хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ба 20 орчим хүн байшингийн нурангинд дарагдсан байж болзошгүй байна.
Энэтхэгийн телевизүүдийн мэдээлж буйгаар байшингийн 1 дүгээр давхарт байрлаж байсан дэлгүүрт засварын ажил хийсний улмаас уг барилга нурсан байж магадгүй аж.