Энэ зуны хит бүтээлүүдийн нэг Wonder Woman киноны хоёрдугаар анги гарах тухай уран бүтээлчид нь албан ёсоор мэдэгдлээ. DC Comics-ын супер баатруудын түүхийг үргэлжлүүлсэн Wonder Woman кино нээлтээ хийсэн даруйдаа ашиг орлогоороо тэргүүлж, өндөр амжилт үзүүлсэн. Тэгвэл киног бүтээсэн Warners Bros кино компани Сан Диего хотноо үргэлжилж буй Comic-Con арга хэмжээний үеэр албан ёсны мэдэгдэл хийсэн байна.
Диана Принс буюу Wonder Woman-ы дүрд мэдээж жүжигчин Гал Гадот тоглоно. Харин найруулагчаар өмнөх ангийг бүтээсэн Пэтти Женкинс ажиллах эсэх нь тодорхойгүй байна.
Wonder Woman-2 киноны үйл явдал АНУ-д өрнөх тухай албан бус мэдээлэл ч гарчээ.