Их Британийн тагнуулч Жеймс Бондод тохиолдсон адал явдлын тухай өгүүлэх шинэ кино 2019 оны 11 дүгээр сард дэлгэцэнд гарахаар болжээ. Уг киног Их Британид үүнээс хэдэн өдрийн өмнө танилцуулах бөгөөд энэ кино нь нэрт тагнуулчийн тухай цуврал киноны 25 дахь нь аж.
MGM кино компани уг киноны найруулагч болон киноны нэрийг зарлаагүй ба Ж.Бондын дүрд энэ удаад хэн тоглох нь мөн адил тодорхойгүй байгаа аж.
Энэхүү алдарт цувралын анхны кино “Доктор Ноу” гэдэг нэртэйгээр 1962 онд анх дэлгэцэнд гарч байжээ.