Одоогоос хоср жилийн өмнө буюу 2015 оны 6 дугаар сард Зион Харви гэдэг хүү хоёр гар шилжүүлэн суулгуулсан түүхэн дэх анхны хүүхэд болжээ. Харин мэс засал хийлгэснээс хойш хоёр жилийн дараа Зион Харви бейсбол тоглож чаддаг болсон байна.
Хүү сэрээ, хутгыг барьж чаддаг төдийгүй үзгээр бичиж, өөрөө хувцаслаж чаддаг ажээ. Харин саяхнаас бейсболын цохиураар бөмбөг цохиж чаддаг болсон байна. Зион Харви хүүхдийнхээ гарыг өөрт нь бэлэглэсэн хүмүүст хандан өөрийн гараараа захидал бичин баярласан талархсанаа илэрхийлэхийг хүсч байгаа аж.
Эмч нар бяцхан Харвигийн амжилтаар бахархаж байгаа ба түүний бие маш хурдан сайжирч байгаа гэж ам уралдан ярьж байна.