Хятадын иргэн эмэгтэйг хувцсан дотроо 102 ширхэг iPhone гар утсыг нуун Хонконг-Шэнжэний хилээр нэвтрүүлэхийг завджээ. Сэжигтэн эмэгтэйн гадаад байдал нь гаалийн ажилтнуудын анхаарлыг шууд татсан байна.
Учир нь тус эмэгтэй цаг агаар халуун байгаа үед хэтэрхий их зузаалсан, цээж нь түнтийсэн байжээ. Ингээд гаалийн ажилтнууд саатуулан урьдчилсан үзлэг хийснийхээ дараа металл илрүүлэгчээр дамжин гарахыг хүссэн байна.
Эмэгтэй янз бүрийн загварын 102 ширхэг iPhone, 15 ширхэг Tissot брэндийн цагийг биедээ ороон хувцсан дотроо нуусан нь металл илрүүлэгчээр нэвтрэх үед нь илэрчээ. Хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан барааны нийт жин 20 гаруй кг байсан аж. Сэжигтэн эмэгтэй гурав хүртэлх жилээр хоригдох ял авах магадлалтай байгаа юм.