Өмнөд Солонгосын “Нарны үр сад” телевизийн цуврал киноны гол дүрийн жүжигчид болох Сон Жүн Ки, Сон Хе Кё нар ирэх аравдугаар сард гэрлэх болсноо албан ёсоор зарлажээ.
Өдгөө 32 настай Сон Жүн Ки, 35 настай Сон Хе Кё нарын хурим “Аравдугаар сарын сүүлийн өдөр” болно хэмээн тэдний хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байна.
Ингэхдээ “Олон фэнүүддээ гэнэтийн мэдээ дуулгаж байгаадаа уучлал гуйж байна. Учир нь гэрлэлт бол бидний амьдралын маш чухал үйл явдал тул бид өнөөдрийг хүртэл нууцалж, болгоомжилж байсан юм” хэмээн дурджээ.
Одоогоор хуримын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.