Хятадын Гуанжоу хотын сургуулийн нэгэн сурагч хүү автобус хулгайлан 40 минутын турш хотоор зугаалсны эцэст цагдаа нарт баригджээ. Хятадын нийгмийн сүлжээнд эрэгтэй хүүхэд автобус жолоодон явж байгааг харуулсан дүрс бичлэг тавигджээ. Тэр хүү 9-12 настай бололтой.
Өчигдөр нэгэн бяцхан хүү автобус жолоодоод явж байгааг явган зорчигчид хараад тэр даруй цагдаад мэдэгдсэн боловч уг автобусыг 40 минутын дараа л зогсоож чаджээ. Хүү энэ хугацаанд автобусыг тун чадамгай жолоодож байсан ба хэн нэгнийг, ямар нэгэн зүйлийг мөргөж шүргээгүй байна.
Дэггүй хүү автобусыг хэрхэн хулгайлан чадсан нь тодорхойгүй байгаа хэдий ч зураг дээр автобусны хаалганы шил хагарсан байгаа нь харагдана. Уг автобусыг эзэмшдэг “Guangzhou Yueyun Bus Co” компанийн мэдэгдсэнээр бол, энэ хүү өмнө нь гар утас, түрийвч хулгайлсан хэргээр саатуулагдаж байсан аж. Тус компанийн төлөөлөгчийн ярьснаар, автобусанд байршуулсан GPS төхөөрөмжийн тусламжтайгаар автобусыг зогсоосон байна.
Сахилгагүйтсэн хүүг цагдаагийн газарт авчран, яагаад автобус хулгайлан жолоодох болсон талаар нь асуухад хүү нүүрээ гараараа дараад асуултанд хариулахаас татгалзжээ. Тэрбээр бага насны хүүхэд учраас түүнд ямар нэгэн ял оноохгүй гэж хэвлэлүүдэд бичиж байна.
О.Барс
Сэтгэгдэл (1)