"Samsung Electronics" компани зах зээлээс эргүүлэн татсан "Galaxy Note 7" гар утасны ашиглагдаагүй эд ангиар хийсэн "Galaxy Note Fe" загварын гар утсыг энэ баасан гарагт БНСУ-ын зах зээлд танилцуулахаар болжээ.
700 мянган вон буюу үндсэн үнийнхээ дөрөвний гуравтай тэнцэх үнээр худалдаалагдах энэхүү гар утсыг БНСУ-ын зах зээлд 400 мянган ширхгийг нийлүүлэх хүлээлттэй байна. "Samsung Electronics" компанийн зүгээс энэхүү гар утас 100 хувь аюулгүй гэх баталгааг өгч байгаа аж.
Харин олон улсын зах зээлд гарах тухай мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. “Galaxy Note 7”-ийн эх загвар нь "Samsung Electronics"-ийн түүхэнд хамгийн их хохирол учруулсан бүтээгдэхүүнүүдийн нэг гэж нэрлэгдэж байна.