Хүний гавлын ясаар барьсан Ацтекийн үеийн домогт цамхгийг илрүүлжээ. Мексикийн Хүн судлал, түүхийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд хоёр жилийн хугацаанд нарийвчилсан судалгаа хийсний дүнд хүн судлаач эрдэмтэд Ацдекийн цамхаг оршин байдаг нь үнэн болохыг нотолсон байна.
Гэхдээ домогт өгүүлэхдээ, Ацтекийн үеийн цамхагт амь үрэгдсэн дайсны цэргүүдийн гавлын ясыг цуглуулдаг байсан гэдэг боловч эмэгтэйчүүд, хүүхдүүдийн гавлын яс байгааг харсан эрдэмтэд ихэд цочирджээ. Цамхагийг эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийн гавлын ясаар барьсан байна. Эртний Темпло Майор дуган, Ацтекийн дээд бурханд зориулан барьсан Уицилопочтли цац суваргын ойролцоо орших цилиндр хэлбэртэй байгууламж дотроос 676 хүний гавлын яс илэрсэн байна.
Одоогоор эрдэмтэд дуганы суурь хэсэгт малтлага хийгээгүй байгаа учраас дахиад олон тооны булш илэрч магадгүй аж. Учир нь мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, гавлын ясаар барьсан багана нь өндрөөшөө 60 м-т хүрч байгаа гэнэ.