Өвчтөнд мэс засал хийж байсан эмч зурагтаар хөлбөмбөгийн тоглолт үзжээ. Энэ хэрэг Чилийн нэгэн эмнэлэгт гарсан байна.
Энэ өдрүүдэд ОХУ-ын Казань хотод Хөлбөмбөгийн холбоодын цомын төлөө тэмцээн болж байгаа юм.
Зургадугаар сарын 28-ны өдөр Чили болон Португалийн шигшээ багийн хоорондын тоглолт болсон бөгөөд эмч өөрийн багийн тоглолтоо үзэхгүй байж чадсангүй бололтой. Чилийн парламент энэ үйлдэл нь эмчийн ёс зүйг ноцтой зөрчсөн гэж үзэн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.Энэ тоглолтод Чилийн баг Португалийн багийг хожиж хагас шигшээд шалгарсан байна.
Сэтгэгдэл (1)