Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам Малайзын Куала Лампур хотноо байхдаа бусдад хорлогдож амиа алдсан билээ. Түүнээс хойш хоёр орны харилцаа хурцадмал хэвээр байна. Малайзын эрх баригчид эх орондоо байгаа Хойд Солонгосчуудыг ажил хийхийг хориглосон шийдвэр гаргажээ. “Тус улсын улсын иргэдэд ажил эрхлэхийг хориглож байна” гэж мэдэгдсэн байна. Олон жилийн турш Малайз, Хойд Солонгосоос ажиллах хүч авч, эх орондоо ажиллуулдаг байсан аж.