Ирэх наймдугаар сарын 21-нд нар хиртэнэ. Энэ хиртэлтийг дэлхийн хүмүүст онлайнаар шууд дамжуулан хүргэхээр АНУ-ын Сансар судлалын үндэсний агентлаг бэлтгэл ажилдаа оржээ.
“Урьд өмнө байгаагүй гайхалтай сайхан үзмэр байх болно” гэж Вашингтон дахь NASA-гийн Төлөөлөгчийн газрын даргын туслах Томас Зурбухен мэдэгдээд байна.
Нарны хиртэлтийг сансраас, эх газраас, далайгаас, агаараас зэрэг олон цэгээс харуулах гэнэ. Зөвхөн NASA-гийнхны ашигладаг тусгай шүүлтүүрийг хүмүүс анх удаа харах боломжтой аж.
Нар хиртэлтийг харуулахаар NASA-гийн тусгай станцад сансрын 11 аппарат, гурван онгоц, 50 агаарын бөмбөлөг ашиглана. Мөн Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа сансрын нисгэгчид нар хиртэлтийг олон талаас нь харуулсан зураг авалтыг хийнэ. “Stream” компани энэ нэвтрүүлийг ивээн тэтгэх аж.
Сэтгэгдэл (1)