Өмнөд Солонгосын "Samsung electronics" корпорацийн "Galaxy Note 7"-г цэнэглэж байх явцад шатсан гэх гомдлуудын дагуу өнгөрсөн онд уг гар утсыг үйлдвэрлэх, борлуулахыг зогсоогоод байсан билээ. Тэгвэл ирэх сард "Galaxy Note 7"-ийн шинэчлэгдсэн хувилбарыг зах зээлд гаргахаар болжээ.
Шинэ хувилбар нь "Galaxy Note FE" нэртэй байх бөгөөд түүнийг 700 мянган вон буюу 616 ам.доллароор 7 дугаар сарын 7-ноос эхлэн худалдаална хэмээжээ.
Шатсан шалтгааныг судалж үзээд авагддаггүй зай хураагуураас болж шатсан гэх дүгнэлтийг хийжээ. Шинээр гарч байгаа загварын зай хураагуур нь урьд өмнөхөөс илүү жижигхэн болж байгаа гэв.