Дэлхийн 10 том боомтын нэг Нинбо хотод тарвасны өвчин тархаж аюулын харанга дэлдсэн талаар Хятадын төвийн хэвлэлүүд дотооддоо мэдээлж эхэлжээ.
Нинбо хот нь Хятадын хүн ам хамгийн шигүү суурьшсан өмнөд хэсгийн Жэжянь мужид оршдог бөгөөд өнгөрөгч амралтын өдрүүдэд SK5 хэмээх шинэ төрлийн халдвараар гурван хүн нас барсан байна. Мөн Далянь хотод 3167 хүн уг халдвараар өвчилсөн бөгөөд нас барагсдад яаралтай тусламж үзүүлж байсан эмч нарыг тусгаарлан эмчилж байгаа тухай дээрх мэдээнд дурджээ.
Хятадын зүүн мужийн фермүүдэд тариалсан тарвас нэг нэгээрээ хагарсны улмаас тус бүс нутгийнхан жимсний ургацаа алдахад хүрсэн талаарх мэдээллүүд өнгөрсөн жилээс эхлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байжээ. Гэвч өнөөг хүртэл химийн бордоо огт шаарддагагүй тарвас яагаад гэнэт хагарах болсныг хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд тайлбарлаж чадахгүй байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Жинсу мужийн уг тосгонд жимс, жимсгэнэ тариалдаг 20 ферм байдаг бөгөөд тэдгээрийн 10-т нь дээрх явдал тохиолдсон байна.