Туркийн Ураз хэмээх баярын мөргөлийн үеэр тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган ухаан алдаж унажээ. Баярынхаа үеэр өнөөдөр исламын шашинтнууд Аташехир хотын Мимар Синан сүмд мөргөл үйлдсэн байна. Энэ үеэр ийн ухаан алдсан байна.
Урьдчилсан байдлаар Туркийн Ерөнхийлөгчийн цусан дахь сахарын хэмжээ огцом өссөнөөс ухаан алдсан гэж эмч нар үзэж байна.
Түүнд яаралтай тусламж үзүүлснээр ухаан оржээ. Дэлхий даяар мусульманьчуд Рамадан хэмээх ариун сарыг нэг сарын хугацаанд тэмдэглэж өнөөдөр өндөрлөж байгаа аж. Ураза баяр нь мусульманчуудын хамгийн том баяруудын нэг бөгөөд гурав хоног үргэлжилдэг. Энэ үеэр мөргөлчид бие, сэтгэлээ ариусгаж, олон сайн үйлдэл хийхийг хичээдэг байна.
Сэтгэгдэл (1)