Жереми Мэкс гэх 33 настай залуу шоронд хоригдож байхдаа л загварын ертөнцийн од болж чаджээ. Түүний сэжигтнээр татах үеийн зургийг цагдаагийн газрын цахим хуудсанд байршуулсны дараа үүнийг интернэтэд нийтэлснээр түүний азтай ч гэмээр энэ байдал бий болжээ.
Шоронгийн хоригдолоос шууд загварын тайз руу ирсэн азтай залуу өнгөрсөн өвөл Нью Йоркийн загварын шоунд оролцсон бол саяхан Италийн Миланы тайзнаа гарч, Philipp Plein брэндийг сурталчилсан байна.
Мэкс нь ихээхэн хэмжээний хохирол учруулсан хулгайн хэргээр есөн жилийн ял сонсон аавын хаалгыг анх татжээ. 2014 онд Калифорнигийн цагдаагийн газрын фэйсбуук хуудаснаа түүний зургийг нийтлэснээр түүний зурганд олон мянган хүн лайк дарж, сайхан залуу хэмээн магтаж гарчээ.
2015 онд дэггүй залуу баарны ойролцоо буюу олон нийтийн газар хууль бусаар зэвсэг авч явсан хэргээр хоёр жилийн ял сонсжээ.
Харин түүнийг төмөр торны цаана хоригдож байхад дэлхий нийтээр энэ залууг хамгийн дур булаам хоригдол гэх мэтээр цоллож байснаас гадна загварын агентлагууд эрх чөлөөтэй болмогц нь хамтран ажиллах гэрээ хүртэл байгуулсан байна.
Олны хараанд өртсөн залуу хугацаанаас өмнө буюу 2016 оны гуравдугаар сард шоронгоос суллагджээ.Ингээд л шууд загвар өмсөгчийн ажлаа эхлүүлсэн аж.
Дур булаам хоригдол залуу нь гэр бүлтэй бөгөөд гурван хүүхдийн эцэг гэнэ.