Зөн билгийн тулаан нэвтрүүлгийн 14 дэх дугаарын шилдэг оролцогч Илона Новосёловагийн үхэл түүний дэмжигчдийн дуулиан тариад байгаа билээ. Тэгвэл түүний үхлийн шалтгааныг цагдаагийн байгууллага эцэслэн тогтоож, амиа хорлолт гэж үзжээ. Зөн билэгчийн ойр дотны хүмүүсийн ярьж байгаагаар тэрбээр найз залуутайгаа муудалцсан учир ээжийнхээ гэрт очсон байна.
Дараа нь үхмээр байна гэх утгатай зүйл ярьж нэг мэдэхэд тагтнаас үсэрчихсэн байсан гэж ээж нь цагдаа нарт мэдүүлжээ. Талийгаач бүсгүйн үхлийг одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байна.
Бүсгүй үхэхээсээ өмнө ямар нэгэн мансууруулах бодис хэрэглээгүй ч найз залуутайгаа ширүүхэн муудалцсан гэдгийг хөрш айлын эзэд мэдүүлжээ. Бүсгүй нас барахаас өмнө хоёр ч удаа амиа хорлоно гэж найз залуугаа сүрдүүлж байжээ. Түүний үхэлд найз залууг буруугүй гэж үзсэн байна.