БНАСАУ-д ял эдэлж байгаад өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт суллагдан, эх орондоо ирсэн 23 настай америк оюутан Отто Уормбир өнгөрсөн шөнө амьсгал хураасан байна. Түүнийг амьсгал хураасан гэдгийг ар гэрийнхэн нь мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Отто Уормбирийг АНУ-ын цэргийн онгоцоор төрсөн хот Цинциннатид авчирсан бөгөөд Отто нь комийн байдалд байсан юм. Ирсэн даруйд нь түүнийг эмнэлэгт хүргэн, эмчилж байсан ч ийнхүү амьсгал хураасан байна.
Отто Уормбир 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд жуулчдын группт багтан Бээжингээр дамжин Пхеньянд очсон юм. Аялал дуусах өдөр түүнийг зочид буудлын ханан дээрээс ухуулга хуудас урж авсан хэмээн баривчилсан юм.
Энэ талаар Хойд Солонгосын албан мэдээнд “аялагч дайсагнасан үйлдэл” гаргасан хэмээн мэдээлсэн. Түүнийг шүүх хурал 2016 оны гуравдугаар сард болж 15 жил хөдөлмөрийн лагерьт ажиллуулах шийтгэл ногдуулсан юм.
Сэтгэгдэл (2)