АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трамп 11 настай хүү Бэрроны хамт өнгөрсөн ням гарагт Цагаан ордонд нүүж иржээ. Д.Трамп Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орсноос хойш зургаан сар болж байгаа юм.
Тухайн үед Меланья Трамп хүү Бэрроны хичээлийн жил дууссаны дараа Цагаан ордонд очихоо мэдэгдэж байсан юм.
Меланья Трамп “Цагаан ордонд нүүж ирсэндээ баяртай байна, Манай гэрт болох сайхан агшин бүрийг тэсч ядан хүлээж байна” хэмээн жиргээд тус ордны цонхоор авсан зургаа тавьсан аж.