Өмнөд Солонгосын агаарын тээврийн хамгийн том компани “Korean Air”-ын онгоцны нисгэгчийн бүхээгт гал гарсан талаар “Йонхап” агентлаг мэдээллээ.
Онгоц өнгөрсөн баасан гаригийн өглөө 10.22 цагт Японы Фүкүока олон улсын нисэх буудалд газардах үед гэнэт гал гарсан байна. Тус онгоцонд нийт 153 зорчигч, нисэх багийн есөн гишүүн зорчиж явжээ. Нисэх буудлын гал сөнөөгчид галыг яаралтай унтраасан байна. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.
Галын улмаас гэмтэж, бэртсэн хүн байхгүй аж.