Мьянмарын цэргийн нисэх онгоц сураггүй болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл онгоцны хэсгийг тэнгисээс олжээ. Мьянмарын Тавой хотоос 218 километр зайд тэнгист онгоцны хэсгүүд унасан байна.
“Франс Пресс” агентлагийн мэдээлж байгаагаар онгоцонд тус улсын цэргийнхэн болон тэдний гэр бүлийнхэн байжээ. Зорчигчдын гуравны хоёр нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан аж. Онгоц 5.4 километрын өндөрт гараад холбоо тасарчээ.
Мьянмарын Миейк хотоос тус улсын хамгийн том хот Янгоныг зорин хөөрсөн онгоцонд 105 зорчигч, нислэгийн багийн 11 хүн байсан гэнэ. Онгоц Андаманы тэнгисийн дээгүүр нисэж явахдаа гэнэт сураггүй болсон юм.