Саудын Араб, Бахрейн, Йемен, Египет, Арабын Нэгдсэн Эмирт улс олон улсын эрхийг ноцтой зөрчсөн хэмээн Катартай дипломат харьцаагаа тасалж, агаарын болон тэнгисийн бүх замаа хаасныг мэдэгдсэн байна. Бахрейн улс Катарыг “терроризмыг дэмждэг”, манай дотоод хэрэгт оролцсон хэмээн буруутгасан байна.
Түүнчлэн Катарын иргэдийг 14 хоногийн дотор Бахрейнээс гарч явахыг шаардсан бол “Катар нь “Лалын ахан дүүс” бүлгээр толгойлуулсан экстремист, террорист бүлэглэлийг санхүүжүүлж, орогнуулж байгаа учраас ийм алхам хийхэд хүрлээ” хэмээн Арабын Нэгдсэн Эмирт улс мэдэгджээ. Мөн Арабын Нэгдсэн Эмирт улсад байгаа Катарын дипломатуудад тус улсаас гарч явах 48 цагийн хугацаа олгосон бөгөөд харин оршин суудаг катарчуудад 14 хоногийн хугацаа өгч байгааг мөн мэдэгдсэн байна.
Харин энэ удаагийн хэрэг явдал Катарын Эмирийн үгнээс үүдэлтэй. Долоо хоногийн өмнө Эр-Рияд хотноо Персийнбулангийн орнууд болон АНУ-ын хамтарсан дээд хэмжээний уулзалт болсон бөгөөд энэ уулзалтын дараа Катарынтөрийн мэдээллийн агентлаг “Лалын ахан дүүс” бүлэглэлийг дэмжсэн Эмирийн үгийг нийтэлжээ. Катарын зүгээс энэ нь цахим халдлага байсан, нийтлэгдсэн үг нь Катарын Эмирийнх биш гэсэн тайлбарыг хийсэн ч улс орнууд ийнхүү харилцаагаа тасласаар байна.