БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хе төрийн нууц материалыг найз Чой Сүн Шилдээ задруулсан хэргээр хоригдож байгаа билээ.
Өнгөрсөн долоо хоногт Чой Сүн Шилийн охин Чан Юу Раг өнгөрсөн долоо хоногт Даниас албадан эх орон руу нь буцаасны дараа Өмнөд Солонгосын цагдаа нар саатуулаад байсан юм.
Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр охиныг нь энэ сарын 3-нд суллажээ. Сөүлийн төв шүүх энэ сарын 3-нд “Баривчлах шалтгаан хангалттай бус” хэмээн үзэж, прокурорын баривчлах хүсэлтэд түдгэлзсэн хариулт өгснөөр түүнийг сулласан байна.