АНУ-ын эх газрыг газрын хөрснөөс арчин хаяна гэж Пхеньян анхааруулав. Умард Солонгосын Баллистик пуужингийн туршилт хийх ажил хариуцсан стратегийн хүчин өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ ийн мэдэгжээ.
“Хэрвээ манай улс АНУ-д цөмийн цохилт өгвөл тус улсын эх газар хоромхон зуурын хугацаанд газрын хөрснөөс арчигдах болно” хэмээн мэдэгдээд АНУ баллистик пуужинг замаас нь амдан сөнөөх системийг амжилттай туршсанаа саяхан зарласныг дурдаад “энэ бол ноцтой өдөөн хатгалга” гэсэн байна. Мөн “Хэрвээ манай улс цөмийн цохилт өгвөл АНУ-ын эх газар, Гуам, Хавай болон Аляск агшин зуурын хугацаанд газрын хөрснөөс арчигдах болно. Баллистик пуужинг амдан сөнөөх системээр цөмийн цохилтыг сөрөн зогсож, улс орноо хамгаалж чадна гэж АНУ эндүүрч байна” гэжээ.
Умард Солонгосын аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн дотор Баллистик пуужингийн туршилт хийх ажил хариуцсан стратегийн хүчний эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өчигдөр баталсан юм.
Сэтгэгдэл (9)