Ирландын Засгийн газрын Ерөнхий сайдаар өдгөө Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж буй Лео Варадкар ажиллахаар болжээ. Тэрээр 2015 онд өөрийгөө ижил хүйстэн хэмээн зарласан, тус улсын хамгийн содон улстөрчдийн нэг юм. Энэтхэг гаралтай, 38 настай Лео ийнхүү Ирландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болж байна.
Л.Варадкар энэ сарын 2-ны өдөр явагдсан эрх баригч "Фине Гэл" (Fine Gael) намын даргын сонгуульд ялалт байгуулсан юм.