Домогт “Битлз” хамтлагийн хөгжимчин Жон Ленноны Ливерпуль хотод амьдарч байсан байранд нэг эмэгтэй бол хоёр хүүхэд нас барсан байсныг илрүүлжээ.
Уг хэрэг явдал мягмар гарагийн орой болсон байна. Цагдаа нар Токстет дүүргийн Фолкнер-стрийтэд байдаг уг орон сууцны байранд дуудлагаар хүрч иржээ. Хүн амины хэрэгт сэжиглэн 30 настай эрэгтэйг саатуулсан ба түүнийг эмнэлэгт хэвтүүлжээ. Түүнээс өөр сэжигтэй хүн байхгүй байгаа аж.
Мерсисайд гүнлэгийн цагдаагийн газар "уг гэмт хэрэг ахуйн сэдэлтэй үйлдэгдсэн" гэж үзэж байгаа ба шүүх эмнэлгийн шинжээчид үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Жон Леннон Фолкнер-стрийтэд байдаг энэ байрандаа анхны эхнэр Синтиа-гийн хамт 1962 онд хуримаа хийснийхээ дараа төвхнөж байжээ. Хөршүүдийн ярьснаар, Ливерпулийн дөрвөлийг шүтэн бишрэгчид Жон Ленноны хуучин байранд байнга ирдэг төдийгүй жуулчдыг энд зохион байгуулалттайгаар авчирдаг аж.
“Жуулчид байнга л энэ байрны дэргэд зогсцгоож байдаг юм, яагаад гэвэл энэ байранд алдарт Жон Леннон амьдардаг байсан” хэмээн нэгэн хөрш ярьжээ. Түүний ярьснаар, уг байранд бага насны хоёр хүүхэдтэй гэр бүл амьдардаг аж. Жон Леннон, Синтиа хоёр 1968 он хүртэл хамт амьдарсан ба салсныхаа дараа жил нь Ж.Леннон Японы иргэн Йоко Оно-той гэрлэсэн юм.
О.Барс
Сэтгэгдэл (1)