Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий даяар 1950 оноос хойш тэмдэглэдэг болжээ. Гэвч улс орон бүрт хүүхдийн баярын өдөр харилцан адилгүй байдаг. Дэлхийн улс орнуудад хүүхдийн баярыг хэзээ тэмдэглэдэг вэ?
- Аргентин – Наймдугаар сарын хоёр дахь ням гарагт
- Австрали – Аравдугаар сарын сүүлчийн долоо хоног
- Бразил – Аравдугаар сарын 12-нд
- Болгар – Зургадугаар сарын 1-нд, хүүхдүүдэд бэлэг өгч, жолооч нар автомашины гэрлээ асаадаг.
- Канад – Арваннэгдүгээр сарын 20-нд
- БНХАУ – Зургадугаар сарын 1-нд
- Куба – Долдугаар сарын гурав дахь ням гарагт
- Чех – Зургадугаар сарын 1
- Египет – Арван нэгдүгээр сарын 20
- Унгар – Тавдугаар сарын сүүлчийн ням гараг
- Хонконг – Дөрөвдүгээр сарын 4
- Энэтхэг – Арван нэгдүгээр сарын 14
- Япон – Тавдугаар сарын 5
- Казахстан – Зургадугаар сарын 1
- Умард Солонгос – Зургадугаар сарын 2
- Өмнөд Солонгос – Тавдугаар сарын 5
- Мексик – Дөрөвдүгээр сарын 30
- Норвеги – Тавдугаар сарын 17
- Польш – Зургадугаар сарын 1
- ОХУ – Зургадугаар сарын 1
- Испани – Тавдугаар сарын хоёр дахь ням гарагт
- Швед – Аравдугаар сарын эхний даваа гарагт
- Турк – Дөрөвдүгээр сарын 23
- АНУ – Ээжүүд ба Аавуудын өдөр гэж тэмдэглэдэг байна.