ОХУ-ын нийслэл Москва хотыг хар салхи дайран өнгөрсөн талаар “TASS” агентлаг мэдээллээ. Уг гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 11 хүн амиа алдаж, 69 хүн эмнэлэгт хүргэгдэж, шаардлагатай эмчилгээ хийлгэж байгаа гэв. Москва хотыг 110 км/ цагийн хурдтай хар салхи дайран өнгөрчээ. Мөн олон тооны иргэд эд материалын хохирол амссан байна.
Сүүлийн 100 жил Москва хотыг ийм хүчтэй салхи дайран өнгөрөөгүй талаар албаныхан мэдээллээ.
Аюулгүй байдлын үүднээс хотын зарим чиглэлийн автобусны үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэрийг Хотын удирдлагууд гаргасан гэнэ.