АНУ-ын ээлжит ерөнхийлөгч Доналд Трамп ерөнхийлөгчийн хувиар хамгийн анхны дипломат айлчлалаа Саудын Арабт хийсэн билээ. Айлчлалын үеэр АНУ-ын төрийн тэргүүн Тэл Авив хотноо газардаж, улаан хивсэн дээр эхнэрийн хамт алхжээ. Доналд Трамп эхнэрийнхээ гараас атгахыг оролдсон ч Мелани гарыг нь түлхсэн нь олны хараанд өртөж нилээдгүй шуугианыг тарьсан юм.
Тэгвэл өнөөдөр Трамп болон Мелани нар Ромд айлчилжээ. Тэд онгоцноос даллаад буух үед Трамп, Меланигийн гараас атгахыг оролдсон ч эхнэр нь илт дургүйлхэж буй шинжтэй гараа өгөлгүй бултаж, үсээ оролдсон нь камерын дуранд буусан байна.
Сэтгэгдэл (4)