Их Британийн Манчестер хотын “Манчестер Арена” цэнгэлдэхэд болсон террорист халдлагатай холбогдуулан тус улс орон даяар онц байдал зарлалаа.
Онц байдлын хугацаа сарын хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд цагдаа, хүчнийхэн 24 цагаар ажиллаж, хотын төвүүдийн хамгаалалтаа нэмэгдүүлсэн байна. Мөн хотын төвөөр 5000 гаруй тусгайгийнхан эргүүл хийхээр болжээ.
Дээрх террорист халдлагын улмаас 22 хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархадсан юм.