Английн Манчестер хотод Даваа гарагийн үдэш АНУ-ын поп дуучин Ариана Грандегийн тоглолт болох үеэр дэлбэрэлт болж, 19 хүний амь үрэгдэн 50 орчим хүн шархджээ.
Уг хэргийг террорист халдлага гэж дүгнэж байгаагаа Британий цагдаа мэдээлсэн байна. Тоглолт 21,000 хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнд болж байжээ. Үзэгчдийн дотор олон тооны хүүхэд байсан гэнэ.
Тоглолт болсон Манчестер Арена нь 1995 онд нээгдсэн, Европын хамгийн том спорт урлагийн битүү байгууламж юм.