Австралийн сенатч Лариса Уотерс парламентын ордонд хүүхдээ хөхүүлжээ. Зүүний төвч үзэлт Ногоон намын гишүүн болох Л.Уотерс хоёр сартай охин Алия Жойгоо өчигдөр парламентын хурлын үеэр хөхүүлсэнээр ордонд хүүхдээ хөхүүлсэн анхны улс төрч болсон байна.
Улс төрчид парламентын ордонд хүүхдээ хөхүүлэхийг 2003 онд парламентын дээд танхим, өнгөрсөн онд доод танхим зөвшөөрчээ. Ингэхдээ ордонд парламентын бусад гишүүд эзгүй байх үед л хөхүүлэхийг зөвшөөрсөн байна. “Парламентад илүү олон эмэгтэйчүүд, эцэг эхчүүд байгаасай гэж хүсч байна.
Бидэнд илүү гэр бүлсэг найрсаг бөгөөд уян хатан ажлын байр хэрэгтэй байна. Хүн бүрт хүүхэд харах үйлчилгээ хэрэгтэй байна” гэж хатагтай Л.Уотерс фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Сэтгэгдэл (1)