Машин бол хотын агаарыг бохирдуулагч гол хүчин зүйлийн нэг. Үүнийг хэн хүнгүй мэднэ. Хэрэв та том хотод амьдарч байгаа бол юугаар амьсгалж байгаагаа бодох л хэрэгтэй юм. Ямар аймшгийг зүйлээр амьсгалж байгааг харуулахаар англи зураачид үзэсгэлэн зохион байгуулжээ. Үзэсгэлэнд оролцсон энэтхэгчүүд машины бохирдолд огт өөр талаас нь хандсан байна.
Энэтхэгийн Graviky Labs гэх стартап-компани машины яндангийн шүүлт, шүүлтүүрт үлдсэн бохир бодисуудаар урлагийн бүтээл туурвижээ. Тус компани автомашинд нэмэлт төхөөрөмж суурилуулж бохир бодисыг шүүн авч эхэлсэн байна.
Уг төхөөрөмж нь утааны хөөний 95 хувийг цуглуулдаг бөгөөд тэр хаягдлаар нь чернил хийжээ. Тэрхүү хөөгөөр тэд өөрсдийн бүтээсэн Air-Ink гэх үзгээ цэнэглэдэг гэнэ.
Тэдний тооцоолсноор төхөөрөмж зөвхөн Лондонд гэхэд л их хэмжээний цэвэр агаарыг бэлэглэнэ гэсэн юм. Үүнээс гадна хүмүүс машины утааны шүүлтээс бүтээгдсэн чернилтэй үзэгтэй болох юм байна. Агаарыг хэрхэн цэвэрлэх санаачилгаа танилцуулахын тулд тэд Лондонд галерей нээн, Английн хамгийн бохир гэгдэх таван хотын зураач нарын бүтээлийг үзүүлж байна.
Лондоны мэр Садик Хан хотын агаарын бохирдлыг бууруулах шийдвэр гаргасантай давхцан энэ үзэсгэлэн нээгдсэн нь санаандгүй хэрэг биш юм. Лондон хотын захирагч Парис хотын захирагч Анн Идальго нар хамтран хоёр хотыг цэвэр тээврийн хэрэгсэлд оруулахаар төлөвлөсөн гэнэ.
Graviky Labs компанийн залуус Лондон хотын захиргаатай хотын цэвэр агаарын төлөө тэмцэх гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР