Өмнөд Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе нь эдүгээ авилгалын хэрэгт холбогдон түр саатуулагдсан байгаа билээ.
Түүнийг өнгөрсөн оны 10-р сард авилгалын хэрэгт холбогдуулан шалгаж эхлэх үед түүнтэй хамт тухайн үеийн Сенүри нам, өнөөгийн Ханкүүк Чаю намд харъяалагддаг байсан их хурлын 40-н гишүүн намаасаа гарч, өөр нам байгуулж байсан ажээ.
Тэгвэл намаасаа гарсан 40-н гишүүний 13 нь өчигдөр хэвлэлийн хурал хийн намдаа буцаад элсэж байгаагаа мэдэгдэж, цаашлаад ерөнхийлөгчийн сонгуульд Ханкүүк Чаю намаас нэр дэвшигч Хунг Жүн Пю-г дэмжих болсоноо дуулгажээ.
Нэр дэвшигч Хунг Жүн Пю тэдний энэ үйлдлийг дэмжиж "Намаасаа гарсан бусад бүх гишүүнийг эргэж ирэхийг хүсье. Бид та бүхнийг хүлээж авахад бэлэн" хэмээжээ.