“Gangnam Style” дуугаараа дэлхийн од болж чадсан Өмнөд Солонгосын дуучин PSY найм дахь цомгоо фенүүддээ хүргэх гэж байна. Жил гаруй хугацаанд нам гүм байсан түүний найм дахь цомог бэлэн болсон талаар түүний харьяалагддаг YG Entertainment студи мэдээлжээ.
Цомгийн нээлт тавдугаар сарын 10-нд болох гэнэ.
PSY-ын 2012 онд гаргасан “Gangnam Style” дуу нь YouTube-д 2,8 тэрбум хандалт авчээ. Мөн түүний “Gentleman”, “Hangover”, “Daddy” зэрэг дуу нь дэлхийн оронд хит дууны жагсаалтыг тэргүүлж байсан юм.