Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгсчээ. Тэрээр “Гото өвөө” гэдэг нэрээрээ алдартай Сапармен Содименжо Индонезийн Ява арал дээр 146 настайдаа ийнхүү таалал төгсчээ.
Өнгөрсөн сарын 12-ны өдөр түүний биеийн байдал муудсан тул Готог эмнэлэгт хүргэсэн аж. Өндөр настны ач хүү тэр цагаас хойш өвөө нь нэг халбага зутан идэж, жаахан юм уусан гэдгийг ярив.
Түүний насыг албан ёсоор батлаагүй билээ. Готогийн жинхэнэ насыг тогтоох боломжгүй байжээ. Учир нь, тэрээр 1900 оноос өмнө мэндэлсэн аж. Тэр жилээс хойш л Индонезид төрсөн хүмүүсийг бүртгэлжүүлж эхэлсэн гэдэг. Албан ёсны бичиг баримтаар бол Гото 1870 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мэндэлжээ.
Содименжог өчигдөр хөдөөлүүлсэн аж.
Сэтгэгдэл (1)