Хойд Солонгос баллистик пуужингийн туршилтыг дахин хийсэн тухай Рёнхап агентлаг мэдээллээ. Өмнөд Солонгосын Рёнхап агентлагийн мэдээлж буйгаар пуужин хөөрч эхлээд хэдхэн секундийн дараа дэлбэрч, туршилт амжилтгүй болсон аж.
Баллистик пуужин нь KN-17 загварынх байсан бөгөөд Өмнөд Пхёнан тосгоноос хөөрчээ. “CNN” агентлагийн мэдээлж байгаараа Хойд Солонгосын баллистик пуужин Японы тэнгист унасан. Мөн баллистик пуужинг гар утаснаас удирдаж хөөргөсөн гэв. Баллистик пуужин нь одоогоор хэр хол замыг туулсан нь тодорхойгүй байгаа юм байна.
Гэхдээ пуужин агаарт хөөрөөд 15 минутын дараа дэлбэрсэн, энэ хугацаанд 40 км замыг туулсан гэж “Fox News” телевизээр мэдээлж байна.
Сэтгэгдэл (3)