Америкийн орнуудын байгууллагаас гарах үйл явцаа Венесуэл улс эхлүүлснийг тус улсын Гадаад хэргийн сайд Делси Родригес мэдэгдлээ. Энэ ажил 24 cap үргэлжлэх гэнэ.
Венесуэлд улс төр, эдийн засгийн өргөн хүрээг хамарсан хямрал үргэлжилж байна. Тус улсын хэдэн арван мянган оршин суугч нийслэл Каракас болон бусад 20 хотод болж буй эсэргүүцлийн ажиллагаанд оролцож, хугацаанаас нь өмнө сонгууль явуулж, сөрөг хүчний удирдагчдыг шоронгоос суллахыг шаардсаар байгаа аж.
Ерөнхийлөгч, Социалист намын гишүүн Николас Мадурогийн явуулж буй бодлого эдийн засгийн гүнзгий хямрал, ардчилсан эрх чөлөөг нухчин дарахад хүргэж байна хэмээн сөрөг хүчнийхэн мэдэгджээ.
Сэтгэгдэл (1)